МАН дотор “Цэвэрлэх Түр Хөдөлгөөн” байгуулагдлаа

Тус хөдөлгөөн нь нүүрсний хулгайн хэрэгт холбоотой улстөрчдийг зарлаж, МАН-аас хөөх, УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах, хууль хяналтын байгуулагад шилжүүлж, хариуцлага хүлээлгэх уриалгыг гаргаад байна. Монгол Улсын Үндсэн хуулинд газрын хэвлийн баялаг нь төрийн, нийтийн өмч хэмээн заасан байдаг. Гэтэл Монголын ард түмэнд очих ёстой газрын хэвлийн баялгийн үр ашгийг завшигчид намын халхавчинд нуугдаж, хулгайн мөнгөөрөө эрх мэдлээ хадгалахын төлөө улайрч байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй гэж үзэж байна. Иймээс ч "Цэвэрлэх түр хөдөлгөөн" МАН-ыг хийгээд, Улс орноо "нүүрсчид"-ээс цэвэрлэж, намынхаа эв нэгдлийг бэхжүүлэх зорилгыг тавиад байна.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!