...
...
Улс төр
Sainjargal
9-р сар 19

“Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна

“Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна

онгол Улсын Их Хурлаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 12:00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

Бүртгэл:  Хэлэлцүүлэгт оролцогчдыг 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэх тул хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаарыг дараах QR кодыг уншуулан бөглөж ирүүлэх, эсхүл 99047602 дугаарын утсаар бүртгүүлнэ үү.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдыг хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулна.

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

 

 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!