...
...
Улаанбаатар
Sainjargal
9-р сар 09

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 19.4м x 18.7м хэмжээтэй, 1 давхар зоорьтой, 2 давхар, нийт 1,088 м.кв барилга бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх болон дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. 

Тус барилгын ажлыг Жаклин ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!