...
...
Улс төр
Sainjargal
9-р сар 05

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар мордлоо

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар мордлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2025.09.04) тус улсыг зорилоо. Төв Азийн бүс нутаг дахь стратегийн түнш орон болох Казахстан улсад манай улсаас 22 жилийн дараа УИХ-ын дарга ийнхүү айлчилж байна. Айлчлалын багийг УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур үдэж мордуулав.

Энэ удаагийн албан айлчлал нь 2025 оны 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд үргэлжилж, хоёр улсын харилцааг бататгах, өндөр, дээд албан ёсны хэлэлцээний давтамжийг хадгалах, хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!