Улс төр

ADMIN
05 сарын 20
05 / 20

МАН-ын жагсаалтыг тэргүүлэх Г.Лувсанжамцан “20 минутын хот” бодлогын санаачлагч уу

МАН-ын жагсаалтыг тэргүүлэх Г.Лувсанжамцан “20 минутын хот” бодлогын санаачлагч уу

Улс төрийн намууд өнгөрөгч шөнө УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг өргөн барьсан. Энэ дунд МАН-ын жагсаалтыг Токиогийн их сургуулийн доктор Г.Лувсанжамц тэргүүлэхээр болсон нь улстөрчид төдийгүй сонгогчдын хувьд гэнэтийн сонин мэдээлэл болов. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Токиогийн их сургуульд хот төлөвлөлт чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд пост-социалист орнуудын хот төлөвлөлтийг судалж байсан байна.

Түүнчлэн хувийнх нь блокийн мэдээллээс харахад тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлэхээ зарласан “20 минутын хот” Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн шинэ бодлогын анхны санаачлагч, сэдэлжүүлэгч байж мэдэх юм. Учир нь, тэрбээр энэ тухай 2018 оны аравдугаар сарын 2-нд өөрийн блоктоо жанжин Д.Сүхбаатарын хэлсэн үгнээс ишлэн дараах шүлгийг бичиж байжээ.

Бидний улс эв саналыг нэгтгэн

Төр, иргэний хүчийг нийлүүлэн

Нэгэн санаагаар машинаа хязгаарлавал

Арилгаж чадахгүй түгжрэл үгүй бөгөөд

Зам дээр хэрэлдэх явдал үгүй болж

Автобусанд чихэлдэхээс ангижирч

Ая тухтай цэвэрхэн нийтийн тээврээр

Гэрээсээ ажил хүртэл 20 минутанд хүрдэг болохыг

Данц ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ.

Таашгүй үнэн болохыг би батлан өгүүлнэ.

                       2018.10.02