Улс төр
•Sainjargal
•8-р сар 18
АН-ын 1980-аад оныхон намынхаа намрын улс төрийг эхлүүлэв

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Б.Түвшин, С.Эрдэнэболд тэргүүтэй АН-ын 168 гишүүн намынхаа Үндэсний бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарт Үндэсний бодлогын хороог 14 хоногийн дотор хуралдуулах шаардлагыг гардуулсан байна.
Шаардлагад “Ард түмэн өөрчлөлтийг хүсэж байна. Ардчилсан нам тэр өөрчлөлтийн манлайд зогсох ёстой” гэсэн нь МАН-ын Бага хурлын гэнэтийн шийдвэрээр хамтарсан Засгийн газраас гарч, улс төрийн тодорхойгүй байдалд орсон тус намын хувьд 1980-аад оныхон намрын улс төрийг эхлүүлсэн анхны санаачилга болов.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!