...
...
Улаанбаатар
Sainjargal
8-р сар 15

Чингэлтэй дүүрэгт зургаан байршилд зөвшөөрөлгүй ТҮЦ дахин байрлуулсан учраас нүүлгэн шилжүүлж байна

Чингэлтэй дүүрэгт зургаан байршилд зөвшөөрөлгүй ТҮЦ дахин байрлуулсан учраас нүүлгэн шилжүүлж байна

Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн. Гэвч дахин зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулах зөрчил гарсаар байгаа учраас дүүргийн хэмжээнд нэгдсэн байдлаар ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж эхэллээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн менежер Л.Цэеэрэгзэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Чингэлтэй дүүргийн төвийн хэсгээр зургаан ч байршилд ТҮЦ-үүд нүүлгэн шилжүүлсэн ч дахин байрлуулах зөрчил гараад байна. Эдгээр байршилд 3-4 удаа ТҮЦ нүүлгэн шилжүүлэх тухай албан шаардлага хүргүүлсэн. Шаардлага биелүүлээгүй учраас ТҮЦ-үүдийг дахин албадан нүүлгэж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэнгис” кино театрын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ийг өмнө нь гурван удаа нүүлгэн шилжүүлсэн ч дахин байрлуулсан” гэдгийг хэллээ.

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ, хашаа хайс, гараашийг буулгах, нүүлгэх зохицуулалт хийж, гудамж талбайг чөлөөлж, зарим байршилд ногоон байгууламж, тохижилтын ажил гүйцэтгэж байгаа билээ. 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!