...
...
Улаанбаатар
Sainjargal
8-р сар 14

10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ

10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол орчимд халуун ус, дулаан дамжуулах гол шугам хоолойд гэмтэл гарсан. Үүнээс болж дүүргийн 5, 6, 30 дугаар хорооны нийт 1713 өрх, 2 цэцэрлэг, 1 аж ахуйн нэгжийг хэрэглээний халуун усаар хангахад хүндрэл үүсээд байсан юм. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Баянгол дүүргийн ЗДТГ, хороодтой хамтран Эрчим хүчний яам, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагад үе шаттайгаар хандсанаар гэмтэл гарсан дулаан дамжуулах шугамыг засварлах ажлыг эхлүүллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!