Улаанбаатар

ADMIN
05 сарын 20
05 / 20

Мьюнхэн хотын Амбан захирагч Кристоф Мартин Гёбель “Хот байгуулалт төлөвлөлтийн эрх зүй” сэдвээр илтгэл тавилаа

Мьюнхэн хотын Амбан захирагч Кристоф Мартин Гёбель “Хот байгуулалт төлөвлөлтийн эрх зүй” сэдвээр илтгэл тавилаа

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бавари мужийн нийслэл Мьюнхэн хотын Амбан захирагч Кристоф Мартин Гёбель өнөөдөр төрийн захиргааны хууль эрх зүйн болон хот байгуулалтын мэргэжилтнүүдэд “Хот байгуулалт төлөвлөлтийн эрх зүй” сэдвээр илтгэл тавилаа. 

Тус илтгэлд Герман улс хот байгуулалтын нарийвчилсан төлөвлөгөөг гаргахдаа олон нийтийн эрх ашгийг тэнцвэртэйгээр харгалзан үзэж шийдвэр гаргадаг талаар дурдаж байв. Мьюнхэн хотын Амбан захирагч Кристоф Мартин Гёбель “Манай улсад орон нутгийн хамгийн бага нэгж нь өөрийн хариуцсан ажлыг өөрөө зохицуулж хийнэ гэсэн үндсэн хуультай. Хууль тогтоомж батлахгүй ч Холбооны засгийн газар нь халдаж чадахааргүй бие даан шийдвэр гаргах эрх мэдэлтэй байдаг. Хот байгуулалтын барилгын төлөвлөгөөг орон нутаг өөрөө гаргадаг бөгөөд хаана ямар томоохон худалдааны төвүүд хийх, үүнтэй зэрэгцэн ногоон байгууламж, зам талбай, амьдрах орчны таатай нөхцөл зэргийг харгалзан үзэж хууль тогтоомжид нийцүүлэн баталдаг” гэлээ.