...
...
Улс төр
Sainjargal
7-р сар 31

Ц.Сандуй ЯПОНД даргархаж, хүү нь Монголдоо хүн зодов

Ц.Сандуй ЯПОНД даргархаж, хүү нь Монголдоо хүн зодов

Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй уг албан тушаалыг хашиж байх хугацаандаа “60 ТЭРБУМ”-ын хэрэгт холбогдож, бараг л санаачлагч, гүйцэтгэгчийн хувиар шалгагдан дуулианы эзэн болж байсан. Харин уг хэрэг өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагаар шалгагдсан нэртэй замхарч, өдгөө “60 тэрбум”-ын бүлэглэлийн эсрэг тэмцэхээ илэрхийлж байсан улстөрчид ч амаа хамхиж, чимээгүй болцгоосон.

Гэсэн ч муу үг, үйл модон улаатай гэдэгчлэн Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуйгийн төрсөн хүү, Зам, тээврийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргааны Усан замын бүртгэлийн хяналтын албаны мэргэжилтэн С.Аръяандав ажлынхаа албан хаагчийг зодож, хүнд гэмтэл учруулсан байна.

Өдгөө Ц.Сандуй нь Тохио хотноо Улаанбаатар хотын төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумьяабазарын үед томилогдож байв.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!