...
...
Эдийн засаг
Sainjargal
7-р сар 31

Гүйцэтгэх захирал нь оргон зайлсан “Говь” компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа

Гүйцэтгэх захирал нь оргон зайлсан “Говь” компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа

Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Cante” шөнийн цэнгээний газрын үүдэнд долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM” группын эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан нар иргэн С-ыг бүлэглэн зодож, хүнд гэмтээсэн.

Уг хэргийн улмаас Э.Тэмүүлэн, Б.Эрдэнэбат, Л.Алтан-Очир нар яллагдагчаар татагдаж, 30 хоног баривчлагдсан бол Б.Амарсайхан “Найз охиноо эргэнэ” гэдэг тайлбартайгаар маргааш нь хил давж, зугтсан. Ингэхдээ тэрбээр долдугаар сарын 20-нд эргэн ирнэ гэж мэдүүлсэн ч цаг хугацаандаа ирээгүй тул хууль хяналтын байгууллагаас нэгэнт оргон зайлсан гэж үзэн олон улсын эрэн сурвалжлах сүлжээ байгууллага болох ИНТЕРПОЛын улаан буланд байршуулах хүсэлтээ гаргасан.

Тэгвэл уг үйл явдал өрнөж, Б.Амарсайхан Монголд ирэх эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед түүний гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Говь” ХК есдүгээр сарын 8-нд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаанаа зарласан байна. Уг ээлжит бус хурлын зорилгыг компанийн хэлбэрийг өөрчлөх гэсэн мэдээлэл байгаа бөгөөд Б.Амарсайханы аав ээжийн үүсгэн байгуулсан “Таван Богд Холдингс” ХХК 87 хувийг нь эзэмшдэг байна. ГАРГААД БИЧЭЭРЭЙ. НӨАТ-ЫН 5 ХУВЬ, ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙНЭ. ҮР АШИГТАЙ БОЛГОХ ТАЛААС ИРГЭДЭЭС СОНСОНО.... ЕР НЬ ЗАНДАН СОНСДОГ Л ДААА

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!