...
...
Улаанбаатар
Sainjargal
7-р сар 22

45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгууллаа

45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгууллаа

Энэ сарын 18-нд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд ажиллаж, 45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулах үүрэг өгсөн. Тэгвэл өнөөдөр зөвшөөрөлгүй барьсан түр байгууламжийг буулгаж дууслаа. 

Тодруулбал, “Голден Билигт” ХХК нь анх 2024 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн Засаг даргад зуны түр үйлчилгээ буюу жишиг гудамж төслийг хэрэгжүүлэхээр төслөө танилцуулж байжээ. Ийн долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон байна. Гэсэн хэдий ч тус байгууллага нь наадмын амралтын өдрүүдээр зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн сандлыг буулган, тухайн талбайд есөн ширхэг зөөврийн кофе шопын зориулалттай путикийг байрлуулаад байсан юм. 

Энэ нь нийтийн өмчид халдсан төдийгүй явган хүний зорчих эрхийг хязгаарлаж байсан тул түр байгууламжийг ийн өнөөдөр буулгаж дууслаа. Үргэлжлүүлэн нийтийн эзэмшлийн сандлыг буцаан угсарч байна.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!