...
...
Улаанбаатар
Sainjargal
6-р сар 30

Нийслэлийн өдөр, даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна

Нийслэлийн өдөр, даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна

Хүй долоон худагт хоёр дахь өдрөө үргэлжилж буй нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2025" шашин, соёлын наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч авто, явган, морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. 

Ингэхдээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг төөрөх, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа юм. Иймд иргэд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлнэ үү.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!