Бүтээн байгуулалт: Удирдлагын хөгжлийн манлайллын сургалт зохиож байна

“Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратегийн хэрэгжилтийг хангах, харьяа компаниудын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, засаглал, менежментын нэгдмэл хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 5-р сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Бүтээн байгуулалт: Удирдлагын хөгжлийн хөтөлбөр” сургалтад нэгдлийн бүрэлдэхүүн 16 компанийн дунд шатны 54 менежер хамрагдаж байна.
Сургалтыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн нээж үг хэлж, УИХ-ын гишүүн Ч.Анар “Дахин загварчлал ба бүтээмжийн уялдаа” сэдвээр илтгэл тавьсан бол “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Б.Пүрэвсүрэн нэгдлийн өнгөрсөн хоёр жилд хэрэгжүүлсэн реформ, 2024-2028 оны дунд хугацааны стратеги, түүний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн “Бат Солюшин Партнерс” компанийн үүсгэн байгуулагч, коммуникаци стратегийн зөвлөх Г.Баярхүү “Коммуникаци ба хамтын бүтэээмж” сэдвийн хүрээнд нийгмийн хариуцлага буюу хамтын үнэ цэнийг хэрхэн бий болгох талаар оролцогчдод мэдээлэл хуваалцлаа.
Энэхүү сургалт нь хоёр өдрийн 20 академик цагийн сургалт бөгөөд стратегийн шийдвэр гаргах үйл явцыг нэг чиглэл, нэг үнэт зүйл дор нэгтгэх, компанийн засаглал, хариуцлагын тогтолцоог сайжруулах, бүтээлч манлайллыг төлөвшүүлэхэд чиглэж байна.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!