...
...
Улаанбаатар
Sainjargal
5-р сар 13

Явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж байна

Явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд ажиллаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж, зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныханд өгсөн билээ. Үүний дагуу өнөөдөр тус барилгыг буулгах ажлыг эхлүүллээ.

Тодруулбал, иргэн Л.Балдан-Очир 2017 онд амины орон сууцны зориулалтаар 260 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Гэвч эзэмшлийн газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж барилгын ажлыг эхлүүлжээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Уг газрыг УИХ-ын гишүүн асан Л.Балдан-Очир эзэмшдэг. Барилгыг барихдаа эзэмшил газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааснаас гадна бохир усны ф700 мм голчтой төв магисртал шугам дээр барьж хамгаалалтын зурвасыг зөрчсөн” гэдгийг хэлж байв.


Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!