Улаанбаатар

ADMIN
04 сарын 22
04 / 22

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл эхэллээ

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл эхэллээ

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна. Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно. “Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна. Тэмцээний талаарх мэдээллийг 94115878 утсаар лавлана уу.

“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:

Өсвөрийн шатарчид:

  • 7-8 нас
  • 9-10 нас
  • 11-12 нас
  • 13-14 нас
  • 15-16 нас

Насанд хүрэгчид:

  • А зэрэглэл - 2100-аас дээш рейтингтэй
  • В зэрэглэл - 1700-2099 хүртэлх рейтингтэй
  • С зэрэглэл - 0-1699 хүртэлх рейтингтэй

Шагнал:

А ангилал

1-р байр Алтан медаль, өргөмжлөл, 2.000.000 төгрөг

2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, 1.500.000 төгрөг

3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, 1.000.000 төгрөг

4-р байр өргөмжлөл, 500.000 төгрөг

5-р байр өргөмжлөл, 500.000 төгрөг

В, С ангилал

1-р байр Алтан медаль, өргөмжлөл, 1.500.000 төгрөг

2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, 1.000.000 төгрөг

3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, 800.000 төгрөг

4-р байр өргөмжлөл, 400.000 төгрөг

5-р байр өргөмжлөл, 400.000 төгрөг

6-10-р байр тус бүр өргөмжлөл, 100.000 төгрөг

Хүүхэд ангилал тус бүр

1-р байр Алтан медаль, өргөмжлөл, 300.000 төгрөг

2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, 200.000 төгрөг

3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, 150.000 төгрөг

4-р байр өргөмжлөл, 100.000 төгрөг

5-р байр өргөмжлөл, 100.000 төгрөг

6-10-р байр тус бүр өргөмжлөл, 50.000 төгрөгөөр шагнана.