Үндэсний хөгжлийн хүрээлэн өөрийн судлаачдад зориулан судалгааны арга зүйн талаар нэгдсэн ойлголт өгөх, судалгааны сүүлийн үеийн ололт, чиглэлийн талаарх сургалтыг улирал бүр үе шаттай зохион байгуулж байхаар шийдвэрлэн эхнийхийг нь хийж өндөрлөлөө.
Энэ удаагийн сургалтаар судлаачид мэргэжил мэдлэгээ орчин үеийн мэдээ мэдээллээр баяжуулан тэлэхээс гадна, судалгааны арга зүйн техник, стандарт, олон эх сурвалжийн хийсэн олон талт судалгааг харьцуулан уншиж задлан шинжилгээ хийж үнэлж дүгнэх, улмаар тайлан бичих аргачлал зэрэг лекц, мэдээлэл сонсож мэдлэгээ бататгаж авлаа. Судлаачдад зориулсан дараагийн шатны сургалт тавдугаар сард болно. ҮХХ нь судалгааны ажлын талаар Монгол Улсдаа тэргүүлэх чиглэлийн байгууллага болох зорилт тавин ажиллаж байна.
Preview
Preview
Preview
Preview
Preview
Preview