Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран shilen.gov.mn мэдээллийн системийг таниулах, албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, төрийн өмчит байгууллагын нийт 180 албан хаагч оролцов. Албан хаагчдад нээлттэй мэдээллийн системд байгууллага бүртгэх, мэдээлэл байршуулах, байршуулсан мэдээллийг үнэлэх, хянан баталгаажуулах талаар сургалт орохын зэрэгцээ системийн талаарх ойлголт, мэдлэгийг нь нэмэгдүүллээ.