Төрийн өмчит компаниудын өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол” нэгдлийн Дотоод аудитын газрын дотоод аудиторуудыг олон нийтэд нээлттэй, ил тод хэлбэрээр сонгон шалгаруулах үйл явц явагдаж байна.
Энэхүү сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2023 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам”-ын дагуу гурван үе шаттай зохион байгуулж байна.
Үүнээс эхний үе шат болох баримт бичгийн бүрдэл, тухайн ажлын байранд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан оролцогчдоос өнөөдөр буюу 2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр дараагийн шатны тестийн шалгалтыг авлаа. Тестийн шалгалтын асуумжийг Дотоод аудитын газартай хамтран ажилладаг их сургууль, мэргэжлийн холбоод, нийгэмлэгийн мэргэшсэн зөвлөхүүд, мэргэжлийн багш нар боловсруулсан байна.