Эдийн засаг

ADMIN
03 сарын 12
03 / 12

“Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниудад тогтолцооны аудитыг албан ёсоор эхлүүллээ

“Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниудад тогтолцооны аудитыг албан ёсоор эхлүүллээ

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газрын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу тогтолцооны аудитыг эхлүүлээд байна. Энэхүү тогтолцооны аудитыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүний компаниуд “Дотоод аудитын нэгдсэн удирдлагын тогтолцоо”-нд шилжсэнтэй холбогдуулан олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэх юм.

Мөн төрийн өмчит компаниудын реформ, Үндэсний баялгийн санг өсөн нэмэгдүүлэх цогц ажлын хүрээнд компанийн засаглал, үйл ажиллагаа, үр ашиг, эрсдэлийн удирдлагын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах зорилгоор тогтолцооны аудитыг хийж байна.