“Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд сайн засаглал, хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлан ажиллах үндсэн зорилгыг дэвшүүлж, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, төлөвшүүлэх хүрээнд нэгдлийн хэмжээнд байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) тайлагналыг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Үүний хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн 14 компанийн төлөөллийг хамруулсан "Уул уурхайн салбарын байгаль, орчин, нийгэм засаглалын шалгуур үзүүлэлт" сургалтыг "Резилиенси Консалтинг сервиз" ХХК-тай хамтран 2 дугаар сарын 10-наас эхлэн таван өдрийн турш танхимаар зохион байгуулж байна.
Хөрөнгө оруулагчдын хувьд шийдвэр гаргахдаа бизнесийн үр ашгаас гадна тогтвортой хөгжлийн шалгуурыг чухалчлан авч үздэг бөгөөд уул уурхайн компаниуд БОНЗ-ын тайлагналыг нэвтрүүлснээр тогтвортой байдлыг хангах урт хугацааны үнэ цэнэ бий болгож буйд тооцогддог аж.