Дотоодын хувийн хөрөнгө оруулалттай Завхан аймгийн Тосонцэнгэл суманд баригдсан Тосон ДЦС 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсыэ эрчим хүчний нэгдсэн сүлжээнд амжилттай залгагдсанаас хойш Диспичерийн Үндэсний төвийн удирдлага дор гурван сарын 10-ны байдлаар 7,211,227 кВт:ц цахилгаан эрчим хүч боловсруулж, 6,254,454 кВт.ц цахилгаан эрчим хүч системд нийлүүлээд байна. Тус ДЦС сүлжээнд залгагдсанаар эрчим хүчний оргил ачааллыг хуваалцаж, төвийн эрчим хүчний системээс аллагдсан бүсэд гардаг хүчдэлийн уналтыг зохицуулах Хөвсгөл, Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдэд чанартай эрчим хүчээр хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа аж.