Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас баржээ.
Тодруулбал, тус хороонд амьдардаг өрх толгойлсон ээж, 4 хүүхдийн хамт, мөн хамаатных нь нэг хүүхэд гэрт байсан аж. ЦЕГ-аас уг хэргийг шалгаж буй бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарсан. Иймд иргэд та бүхэн галлагаагаа хийхдээ анхаарал болгоомжтой байж угаарын хордлогоос сэргийлээрэй.