“Palisades fire”- Хамгийн том идэвхтэйгээр хүрээгээ тэлж буй түймэр нь Санта Моника болон Малибу хоёрын хоорондох талбайг хамарч буй “Palisades fire” юм. Ердөө нэг өдрийн дотор 17 мянга гаруй акр талбайг хамарсан.
“Eaton fire”- Пасаденагийн хойд талд шатаж буй хоёр дахь том түймэр. 10 мянга гаруй акр талбайг хамарсан.
“Hurst fire”- Хотын зүүн хойд талд дэгдсэн түймэр.
“Lidia fire”- Лос Анжелосын хойд хэсэгт орших толгодуудад гарсан түймэр.
“Sunset”: Холливудын толгод орчимд дэгдсэн түймэр.
Вүүдлийн түймэр: Орон нутгийн цэцэрлэгт хүрээлэнд мөн түймэр дэгдсэн байна.
Оливас дахь түймэр: Лос Анжелос хотоос зүүн тийш 80 км зайд орших Вентура мужид гарсан түймэр.
Үндэсний цаг уурын албанаас мэдээлснээр ойрын хэдэн өдөр түймрийг гүйцэд унтраах нь чухал бөгөөд салхитай, халуун өдрүүд үргэлжилж, ирэх долоо хоногоос л багахан бороо орох төлөвтэй байгаа аж. Түймрийг бүрэн унтраасны дараа сэргээн босгох ажил удаан үргэлжлэх бөгөөд ган гачигт нэрвэгдсэн Калифорнид түймрийн аюул цаашид ч “заналхийлэх” болно гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Хамгийн өргөн хүрээг хамраад байгаа “Palisades fire” болон “Eaton fire”- аас бусдыг нь цурманд оруулаад байгааа аж.