...
...
Улс төр
Sainjargal
1-р сар 11

Сэтгүүлч С.Батзаяа Барилгын яаманд дарга болжээ

Сэтгүүлч С.Батзаяа Барилгын яаманд дарга болжээ

NTV телевизийн мэдээний албаны дарга, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан сэтгүүлч С.Батзаяа Хот байгуулалт, барилга, оронсууцжуулалтын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар өнгөрсөн оны сүүлчээр томилогдсон байна.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын сонгуулийн пиарын ажлыг хариуцан ажилласан бөгөөд тухайн үедээ эрх баригчдаас шударга зарчим, хүний эрх, нийгмийн хэм хэмжүүрийг сошиал хуудсаараа дамжуулан идэвхтэй нэхдэг байсан сэтгүүлчдийн нэг. Харин түүний томилогдсон албан тушаалын тухайд Төрийн албаны тухай хуулийн 2023 оны өөрчлөлтөөр наймаас доошгүй жил төрийн албанд, тэр дундаа дөрвөөс доошгүй жил ахлах түшмэлээр ажилласан ёстой бөгөөд шалгуур үзүүлэлтийн хувьд үл тоомсорлосон томилгоо болсон байна.  

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!