...
...
Улс төр
Sainjargal
1-р сар 11

УИХ-ын гишүүн А.Ундраа Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн үү

УИХ-ын гишүүн А.Ундраа Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн үү

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд жагсаал болж, олонх нь “Засгийн газар огцор” хэмээн олонх нь уриалж байсан. Тэгвэл уг уриалга болон улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн А.Ундраагийн албан бланк дээр Засгийн газрыг огцруулах УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулах санаачилга өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн өрнөсөн бололтой.

УИХ-ын гишүүн А.Ундраагийн хувьд УИХ-ын сонгуульд “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтаар сонгогдсон бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж ирсэн улстөрч. Харин хуулийн хувьд УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүний саналаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-аар 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой бөгөөд Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтөөр Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох учиртай аж. 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!