Хан-Уул дүүрийн 5 дугаар хороо, Титан төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг "Андын зам" ХХК болон иргэн н.Лхагвасүрэн нарын барилгын дундын цэвэр усны Ф150мм шугамд өчигдөр /2024.12.28/ гэмтэл гарсан. Улмаар Яармагийн зам дээр халун ус урсаж байсан учраас халтиргаа үүсэхээс сэргийлж, давс бодис цацаж, өнөөдөр 06:00 цагт зорчих хэсгийг хэвийн болгожээ.
Тодруулбал, 45.000 мкв авто зам, 18.600 мкв явган замыг хамарсан мөстсөн талбайд нийт 18 тонн давс цацаж хайлууллаа. Хайлсан мөсийг хусаж, түрэх, ачилт хийхэд 3 ковш, 1 камаз, 2 техник, 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 18 рэйсээр цас мөсийг ачиж, тээвэрлэлээ.