Шуурхай мэдээ

ADMIN
12 сарын 10
12 / 10

БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуулийн тэтгэлэг зарлагдлаа

БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуулийн тэтгэлэг зарлагдлаа

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуульд 2025 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгохтэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургууль нь 1940 онд байгуулагдсан сургууль юм.

Суралцах чиглэл:

MajorProgramAeronautics & Astronautics Science and Technology  APSCO-BIT University -Master Ptrogram-2025 APSCO-BIT University -PhD Ptrogram-2025 MechanicsMechanical EngineeringPower Engineering and Engineering ThermophysicsInformation and Communication EngineeringElectronics Science and TechnologyControl Science and EngineeringMaterials Science and EngineeringBiomedical EngineeringPhysicsLawManagement Science and EngineeringAPSCO-BIT University -PhD Ptrogram-2025 

Хугацаа:  Магистрын хөтөлбөр 1 жил 9 сар, докторын хөтөлбөр 3-4 жил

Тэтгэлгийн хамрах хүрээ:

  • Сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу мастерын хөтөлбөр сард 3000 юань, докторын хөтөлбөр 3500 юань);
  • Гэнэтийн осол эмчилгээний үеийн даатгалын төлбөр (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу);

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар MASTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 35, DOCSTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх;
  • Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
  • Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна.)
  • Дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
  • Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
  • Ажлын газрын тодорхойлолт;
  • Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1000-аас доошгүй үгтэй зохиомж);
  • Англи хэлний түвшин тодорхойлох гэрчилгээ (сүүлийн 2 жилийн хугацаанд өгсөн Академик IELTS 6.0 эсвэл TOEFL 85 оноо)
  • Гадаад паспортын хуулбар
  • Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар
  • Бүрдүүлсэн баримт бичгийн жагсаалт
  • Анкет
  • Гэмт хэрэгт холбогдоогүй тухай баталгааны хуудас
  • Бүрдүүлсэн материал үнэн зөв талаарх баталгааны хуудас

Шалгаруулалт:

Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХИХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бээжингийн технологийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

  • Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
  • 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр
  • ЦХИХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, 104 тоот
  • Холбоо барих хаяг:
  • Утас: 51-265104
  • Цахим шуудан: fr@mddic.gov.mn,
  • Цахим хөгжил, ИННОВАЦ, харилцаа холбооны яам