...
...
Шуурхай мэдээ
Sainjargal
12-р сар 08

Ухаалаг Засаг II төсөл хэрэгжүүлэх нэгжид ажилтан шалгаруулж авна

Ухаалаг Засаг II төсөл хэрэгжүүлэх нэгжид ажилтан шалгаруулж авна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтнийг нээлттэй сонгон шалгаруулж авна.

Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу.

Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэнhttps://drive.google.com/file/d/1fnwErrQxaWCKPukBnV0s3D5ucmjveqSH/view?usp=sharing

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 109 тоот өрөө болон [email protected] цахим шуудангаар англи хэл дээр бүрдүүлэн2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

  • Намтар /CV/
  • Дипломын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа
  • НДШ-ийн лавлагаа /2022-2024/
  • Өмнөх болон одоо ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт
  • Ажил горилох тухай захидал
  • Ур чадварыг илэрхийлэх бусад нэмэлт баримт бичгийн хуулбар

*Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно.

*Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ.


Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!