...
...
Шуурхай мэдээ
Sainjargal
4-р сар 18

Малын тэжээл, гурилын импортын татварыг чөлөөлөх тухай хууль батлагдлаа

Малын тэжээл, гурилын импортын татварыг чөлөөлөх тухай хууль батлагдлаа

УИХ-ын 2024 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн чуулганаар Малын тэжээл, гурилын импортын татварыг чөлөөлөх тухай хуулийн төслийг баталлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд буюу 2019 оныхоос 106 хувиар өсөж, компаниудын борлуулалтын орлого 79 хувиар өссөн. Үүний улмаас 2023 оны нэгдүгээр сард нэр бүхий гурилын үйлдвэрүүдэд ШӨХТГ-аас торгууль тавьсан ч шүүхийн маргаан жил тойрон үргэлжилсэн. Иймд Засгийн газраас гурил, малын тэжээлийн гаалийн татварыг чөлөөлж, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх замаар үнийг бууруулах зүйтэй гэж үзэж уг хуулийн төслийг өргөн барьсан. Уг хууль энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд хууль хэрэгжсэнээр гурилын салбарт өрсөлдөөн бий болж, зах зээлд давуу байдалтай компаниудын нөлөөг бууруулна хэмээн тооцсон байна.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!