Улаанбаатар

ADMIN
11 сарын 18
11 / 18

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын мэдээлэл

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын мэдээлэл

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан.

Хууль зүйн байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд бүртгэхээр тогтсон бөгөөд нэр дэвшигчээр С.Энхбаатар, М.Алтан-Очир нар материалаа ирүүлсэн юм.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн Ажлын албаны дэд дарга О.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн Хүний эрх, эрх зүйн бодлогын зөвлөх Х.Номингэрэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Батцэцэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов, Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбат, Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Отгонтэнгэр их сургуулийн ахлах багш С.Эрдэнэболор нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгуулах журмын дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материал хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчдээ бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг parliament.mn цахим хуудсанд байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатны хүрээнд зохион байгуулж, саналаа олон нийтэд танилцуулж байгаа аж.  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших хүсэлт, материалаа 2 хүн ирүүлснээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулав. 

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 12.6-д энэ журмын 12.1-д заасан хуралдаанаас хойш ажлын 3 өдрийн дотор энэ журамд заасны дагуу олонхын санал авсан нэр дэвшигчийн талаарх ажлын хэсгийн тайлан, холбогдох баримт бичгийг Байнгын хороонд хүргүүлнэ гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэх зохицуулалттай.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигч С.ЭнхбаатарМ.Алтан-Очир нарыг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.