Улаанбаатар

ADMIN
11 сарын 15
11 / 15

Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 173 дуудлага хүлээн авав

Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 173 дуудлага хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 11 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 55 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 52.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд хүний нөөц, томилгоо, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 173 дуудлага хүлээн авчээ.

Тус албанаас “Хүүхдийн шударга байдлын 2024 оны судалгаа”-ны мэдээллийг цуглуулж бүрэн дуусгасан бөгөөд одоогоор судалгааны мэдээлэлд шинжилгээ хийх, боловсруулах ажлыг эхлүүлээд байна.