Баруун-Урт 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Зүүн хатавч боомт 3 дугаар сарын 13-ны өдөр дөрвөн шугамаар орох, хоёр шугамаар гарах ачаа тээврийн шинэ гарцаа нээсэн байна.
Ингэснээр Бичигт боомтоор дамжих ачаа тээврийг шуурхай нэвтрүүлэх боломж нэмэгдэж байгаа юм. Зүүн Хатавч боомт нь 2008 оноос олон улсын хэмжээнд байнгын ажиллагаатай боомт болсон бөгөөд өнгөрсөн онд ӨМӨЗО-ы мэргэжлийн гол боомтуудын жагсаалтад орсон юм. Өнгөрсөн онд тус боомтоор 2.7 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх дээд тоон үзүүлэлтээс 77.6 хувиар нэмэгдүүлжээ.
https://www.youtube.com/watch?v=c7l9RD89bKo&ab_channel=%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD%D0%93%D0%B0%D0%B0%D0%BB%D1%8C