...
...
Улс төр
Sainjargal
3-р сар 11

МАН нэр дэвшигчдийнхээ өргөдлийг авч эхэлжээ

МАН нэр дэвшигчдийнхээ өргөдлийг авч эхэлжээ

УИХ-ын сонгууль хаяанд ирсэнтэй холбогдуулан улс төрийн намууд нэр дэвшигчидтэйгээ уулзах, санал бодлыг нь сонсох, ерөнхий чиг шугамаа тодорхойлох ажил сонгууль бүрийн гуравдугаар сараас тодорхой болж эхэлдэг. Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгууль холимог систем, үүн дотроо томсгосон мажоратор системээр явах болсонтой холбогдуулан улс төрийн нам болон нэр дэвшигчдийн хувьд бэлтгэл ажил харьцангуй нам жим өрнөж буй. Гэсэн ч МАН-ын хувьд нэр дэвших сонирхолтой улстөрчдийнхөө хувийн өргөдлийг энэ долоо хоногоос эхлэн авч эхэлсэн бөгөөд сонирхогчид дор бүрнээ УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ тойргийн сонголттойгоо хамт бичиж өгөх ёстой аж. Ингэснээр нэр дэвшигчдийн судалгааг төв аппаратаас тойрог бүрт дөрөвдүгээр сарын эхээр хийж, нэр дэвшигчидтэйгээ эргэн холбогдох бололтой. 


Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!