Улаанбаатар
•Sainjargal
•3-р сар 09
“Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн бэлтгэл ажлыг хангах, бодлого, төлөвлөлтийн уялдаа холбоог зохион байгуулж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийн V дугаар хуралдаан боллоо. Хурлаар төслийн бэлтгэл ажлын явцад шийдэл гаргах шаардлагатай асуудлуудыг хэлэлцсэн юм. Тодруулбал,
- Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ;
- Эмээлт эко аж үйлдвэрийн паркт байрших арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн газрын тухай;
- Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийн “Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө”;
- Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нөхөн сэргээлт, дахин төлөвлөлтийн ажлын даалгаврыг эцэслэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргалаа.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!