Монгол Улсын Засгийн газар болон Жендэрийн үндэсний хороо хамтран, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аян өнөөдрөөс эхэллээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан нэг сар үргэлжлэх тус аянд НЗДТГ нэгдэж байна.
“Харилцан хүндэтгэж тэгш оролцоог хангая” уриатайгаар зохион байгуулагдаж буй уг аян нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу
Мөн өсвөр насны хүүхдүүдийг жендэрийн хэвшмэл буруу ойлголтоос ангид байх, жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, цахим орчин дахь ялгавлан гадуурхалтыг багасгах, эмэгтэй эрэгтэй хүмүүсийг нийгэмд эзлэх байр суурийг эрх тэгш байлгах, тэгш оролцоог бий болгоход зорьж буй. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг “Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аянд нэгдэхийг уриалж байна.