Улаанбаатар

ADMIN
10 сарын 01
10 / 01

2024 оны намрын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ

2024 оны намрын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй Улсын Их Хурлын намрын анхны ээлжит чуулган өнөөдөр (2024.10.01) нээлтээ хийнэ.


2024 оны намрын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайд нар, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд урилгаар оролцоно.


Монгол Улсын Их Хурлын тухай хуульд намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар заасан байдаг гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.