Улаанбаатар

ADMIN
03 сарын 04
03 / 04

Олон үндэсний хоолны тогооч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Олон үндэсний хоолны тогооч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

"Монголд зочлох жил"-ийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэмжлэгтэйгээр НЗДТГ, УБЗАА, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон мэргэжлийн бусад байгууллагууд хамтран Олон үндэсний хоолны тогооч бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлал өндөр хөгжсөн, үндэстний хоол зоогоороо алдартай Узбекистан, ОХУ, Турк, Тайланд, БНСУ, Япон Улс болон Хонконгод туршлага судалж, тогооч нарыг ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах юм. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ресторан, зоогийн газрын удирдлагуудад өнөөдөр мэдээлэл өглөө. Тус хөтөлбөр хэрэгжиж, дээрх орнуудад тогооч бэлтгэснээр хоол үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, амт чанар, боловсон хүчний ур чадвар нэмэгдүүлэх ач холбогдолтой.