ADMIN
08 сарын 30
08 / 30

Парис - 2024 XVII удаагийн Паралимпын наадам эхний өдөр

Парис - 2024 XVII удаагийн Паралимпын наадам эхний өдөр

Парис - 2024 XVII удаагийн Паралимпын наадам эхний өдрөө амжилттай үргэлжилж байна. Манай улсаас Паралимпад зургаан төрөлд 12 тамирчин оролцож байгаа юм.

Пара хөнгөн атлетик, F40 ангиллын бөөрөнцөг түлхэлтэд Ц.Баттулга,

Пара хөнгөн атлетик, T53 ангиллын 100 метрийн тэргэнцэртэй гүйлтэд П.Энхманлай,

Пара жүдо бөх, +90 кг-ын жинд Д.Ганбат,

Пара жүдо бөх, 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ,

Пара жүдо бөх, -70 кг-ын жинд Л.Туруунаа,

Пара жүдо бөх, -90 кг-ын жинд Б.Баттөгс,

Пара пауэрлифтинг, -107 кг-ын жинд Э.Содномпилжээ,

Пара усанд сэлэлтийн S6, SB5, SM6 ангиллын 50 метрийн өврөөр даллах сэлэлт, 100 метрийн араар даллах сэлэлтэд Х.Номуун,

Пара байт харваа Д.Сэлэнгээ,

Пара байт харваа Б.Оюун-Эрдэнэ,

Пара таеквондо, 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ,

Пара таеквондо, 52 кг-ын жинд У.Сүрэнжав нар тус тус өрсөлдөж байна.

Эх орноо төлөөлөн оролцож буй баг тамирчдадаа өндрөөс өндөр амжилт хүсье