Улс төр

ADMIN
08 сарын 29
08 / 29

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.МӨНХТҮШИГ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.МӨНХТҮШИГ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар Лханаажавын Мөнхтүшигийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Батцэцэг тус яаманд хүрэлцэн ирж Засгийн газрын тогтоолыг танилцуулснаар Л.Мөнхтүшиг үүрэгт ажилдаа оров.

Тус яамны газар, нэгжийн удирдлагууд Засгийн газрын тогтоолыг танилцуулахад байлцаж, шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигт ажлын амжилт хүсэв.

Тэрбээр 2007 онд БНХАУ-ын ГХЯ-ны харьяа Гадаад харилцааны их сургуулийг дипломат мэргэжлээр төгссөн бөгөөд 2016 онд Бээжингийн их сургуулийн Хуулийн сургуулийг эрх зүйч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.

Л.Мөнхтүшиг нь 2008 оноос тус яамны Ёслолын хэлтэс, Гэрээ, эрх зүйн газарт атташе,

2011 оноос 2014 онд Монгол Улсаас Швед Улсад суугаа ЭСЯ-нд атташе, консул, гуравдугаар нарийн бичгийн дарга,

2014 оноос 2016 онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга,

2016 оноос 2021 онд Консулын газрын дэд захирал, захирал,

2021 оноос 2024 оны 6 дугаар сар хүртэл Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн бөгөөд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан мэргэжлийн дипломат. Тэргүүн Шадар цолтой.

📎 https://mfa.gov.mn/79741