Улаанбаатар

ADMIN
08 сарын 28
08 / 28

Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

БГД-ийн 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж буюу Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэл авто замыг 8 дугаар сарын 30-ны өдрийн 23:00 цагаас 9 дүгээр сарын 2-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн хашлагыг хучилтын түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.