Улаанбаатар

ADMIN
08 сарын 27
08 / 27

АНУ-ын Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Жэймс Ф.Вагенландерыг хүлээн авч уулзлаа

АНУ-ын Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Жэймс Ф.Вагенландерыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр АНУ-ын Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Жэймс Ф.Вагенландер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Миний бие НЗД-ын орлогчоор томилогдоод 1 сар гаруй болж байна. Уг ажилд томилогдсон даруйд ирээдүйн хөгжлийг бүтээгч хойч үеийн боловсролд түлхүү анхаарч, өндөр хөгжилтэй улсад боловсрол эзэмшүүлэх асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Ах дүүгийн харилцаат хотуудын хамтын ажиллагааны хүрээнд ЕБС-ийн төгсөгчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, шаардлага хангасан төгсөгчдийг АНУ-ын Денвер хотод тэтгэлэгтэй суралцуулах, англи хэлний багш нарыг чадавхжуулах хөтөлбөрт хамрагдуулж, хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах хүсэлтэй байна” гэв

АНУ-ын Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Жэймс Ф.Вагенландер” Цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар хамтран ажиллаж, туршлага солилцохдоо таатай байх болно” гэдгийг онцоллоо.