...
...
Шуурхай мэдээ
Sainjargal
8-р сар 26

Өвлийн спортын ордны бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Өвлийн спортын ордны бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өвлийн спортын ордон барих ажил эхэллээ. Тус ордон нь гурван блок, 5300 м.кв талбай бүхий цогцолбор байх бөгөөд барилга угсралтын ажлыг “Total ideal” констракшн гүйцэтгэх юм. 2025 онд багтаан дуусгахыг гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байв.

Өвлийн спортын ордон ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төдийгүй нийслэлийн иргэд, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломж бүрдэх төдийгүй өвлийн олимпод оролцох тамирчид олон улсын стандартад нийцсэн ордонд бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой болох юм.


Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!