Улс төр

ADMIN
02 сарын 28
02 / 28

Б.ПҮРЭВДОРЖ: Би намын сахилга баттай хүн. Найзтайгаа, даргатайгаа ялалтын төлөө зүтгэнэ

Б.ПҮРЭВДОРЖ: Би намын сахилга баттай хүн. Найзтайгаа, даргатайгаа ялалтын төлөө зүтгэнэ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ардчилсан намын нэр бүхий гишүүд тус намын дарга Лу.Гантөмөрийг унах замаар өөрийг нь намын дарга болгохоор үгсэн тохиролцсон тухай мэдээлэлд сошиал хуудсаараа дамжуулан байр сууриа “Намайг найзыгаа намын даргаас буулгаж өөрөө болно гэж сошиалаар цуурчээ. Хар багаасаа хамтдаа явсан нөхдийг хагалж, хоёр найзыг холдуулах хорт санаа хажуу хавиргаас гарч эрх баригчид түгээж байна. Энэ нам бүтэн болж 2024 оны сонгуульдаа амжилттай бэлтгэж байгаа нь найзын маань гавьяа. Би намын сахилга баттай хүн, бас хүний араас хогийн юм хийж үзээгүй, нүүрэн дээр нь хэлдэг хүн. Найзтайгаа, даргатайгаа хамт ялалтын төлөө зүтгэнэ” хэмээн илэрхийлсэн байна.