ТОЙМ

ADMIN
04 сарын 04
04 / 04

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНИЙН Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг лоббидох ЗУРГААН ЗОРИЛТ

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНИЙН Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг лоббидох ЗУРГААН ЗОРИЛТ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн УИХ-ын чуулганд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг танилцуулж үг хэлсэн бөгөөд түүний үгийг задлан шинжилбэл дараах ТАВАН гол реформыг цаашид хэрэгжүүлэх бололтой. Үүнд:

1.   Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхлүүлсэн реформыг үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж буй Үндэсний баялгийн сангийн тухай хууль Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн Монгол хүн баялагтаа эзэн байх тогтолцооны реформын эхлэл цэг бөгөөд улс төрийн намуудын түвшинд олон жил яригдсан салангид төслүүдийн уулзах цэг болж чадна гэдэгт итгэж байна.

 

2. Норвеги, Сингапурын тусгай сангуудын жишгийг хэрэгжүүлнэ.

Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сангаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах Норвегийн баялгийн сан болон Сингапурын хуримтлалын сангийн жишиг загварт тулгуурласан болно.

3.   Олон улсын зах зээлд тусгай сангийн эргэлтийг бий болгоно.


Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төсвийн тогтворжуулалтын сан болон бүс ба орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувиас бүрдэх бөгөөд олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах боломжийг энэхүү хуулийн хүрээнд нээж байна.

4.   Иргэдийн нэрийн дансанд ашиг төвлөрүүлэх замаар нийгмийн асуудлыг шийднэ. 

 

Хуримтлалын сан нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой болон цаашид ашиглах стратегийн ордуудын ашиг Монгол банканд иргэдийн нэрийн дансанд ШУУД төвлөрч, иргэдийн орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдана.

Энэ нь уул уурхайн баялгийг зөв, өгөөжтэй ашиглах тусам иргэдийн хуримтлал арвижиж, хүний хөгжил, нийгмийн тогтвортой байдлын цөм болсон дундаж давхаргыг бүрдүүлэх суурь асуудал болсон орон сууц, боловсрол, эрүүл мэндийн бодлогын цогц томоохон реформ болох стратегийн ордуудаа иргэд өөрсдөө бүлэглэлийн эрх ашгаас хянах, үр өгөөжтэй ажиллахыг шаардах, байгаль орчинд ээлтэй, өндөр технологид тулгуурласан, нээлттэй уул уурхайн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг илүү хүртээмжтэй болгоход чиглэгдэх давуу талтай гэж үзэж байна.

5.   Хөгжлийн сангаар дамжуулан дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ.

 

Хөгжлийн сан нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ. Хөгжлийн сан нь Монгол Улсын нийгмийн хөгжилд тулгамдаж буй томоохон төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилготой бөгөөд метро, гүүрэн байгууламж, шинэ хотууд, орон нутгийн хурдны зам зэрэг улсын төсвөөс шууд санхүүжүүлэхэд хүндрэлтэй томоохон төслүүдийн үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг юм.

                      

6.   Стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийг олон нийтийн болгоно.

Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь заавал нээлттэй хувьцаат компани байх, нийт хувьцааны 20-оос дээш хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах эрхзүйн орчин зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.