Тренд мэдээ

ADMIN
07 сарын 02
07 / 02

Хурдан морины унаач хүүхдүүдийг энэ сарын 8-9-нд бүртгэнэ

Хурдан морины унаач хүүхдүүдийг энэ сарын 8-9-нд бүртгэнэ

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр эхлэхтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана.

Хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2024 оны долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд 09:00-21:00 цагийн хооронд хийнэ.

-Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

-Эцэг, эхийн зөвшөөрлийн хуудас (Нотариатаар баталгаажуулсан байх)

-Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх

- Уралдаанч хүүхдийн карт

- Уяач болон уралдаанч хүүхэд өөрийн биеэр ирж бүртгүүлэх

- Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолт

- Аюулгүй байдлын гэрээ ( Нотариатаар баталгаажуулсан байх)

- Бичиг баримт дутуу болон 8 нас хүрээгүй хүүхдийг бүртгэхгүй

- 2024 оны долоодугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд бүртгэл хийхгүй