Тренд мэдээ

ADMIN
07 сарын 02
07 / 02

Ой, хээрийн түймрээс нийт 200 толгой малыг авран хамгааллаа

Ой, хээрийн түймрээс нийт 200 толгой малыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 11 аймгийн 35 суманд 73 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Дээрх ой, хээрийн гал түймрээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1 байшин 15 гэр, 7 хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгааллаа.

Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 798 алба хаагч, Хил хамгаалах байгууллагын 98 алба хаагч, Цагдаагийн байгууллагын алба 9 хаагчид, орон нутгийн 1527 иргэнтэй хамтран нийт 2390 хүн ажилласан байна.