Улс төр

ADMIN
02 сарын 21
02 / 21

Ч.Номин сайдын “нүүдэл” А.АРИУНЗАЯАг амрааж, Б.Жаргалмаа гишүүнийг сандаргав

Ч.Номин сайдын “нүүдэл” А.АРИУНЗАЯАг амрааж, Б.Жаргалмаа гишүүнийг сандаргав

УИХ-ын сонгуулийн тов хаяад ирсэн ч Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөс үүдэн нэр дэвших сонирхолтой улстөрчид болон горилогсод эцсийн шийдвэр гаргахад эргэлзээтэй нөхцөл байдалд орчихоод байгаа. Тухайлбал, Соёлын сайд болохтойгоо зэрэгцэн Говь-Алтай аймгийг хувийн тойргоор “өмчилж”, өглөг бэлгээ тараах болсон Ч.Номин сайд Улаанбаатар хот, тэр дундаа Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр шийдсэн бололтой юм. Гэнэтийн тохиолоор саад бартаагүй сайдын суудалд суусан түүний энэ хүслийн өөрчлөлт сүүлийн үед УИХ-ын гишүүн Б.Жаргалмааг сандаргах болсон ч МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяагийн сэтгэл харин амрах болсон сурагтай. Учир нь, “Гацуурт” группын өв залгамжлагч, Ерөнхий сайд асан П.Жасрайгийн ач охин хоёрын дунд Говь-Алтай аймгийн тойрог жижигдэж, өрсөлдөөн ширүүн өрнөснийг МАН-ынхан төдийгүй, улс төрийн хүрээнийхэн андахгүй сайн мэдэх билээ.