Онцгой байдлын байгууллагад 18.00 цагийн байдлаар цасан шуурганд төөрсөн сураггүй болсон 9 дуудлага бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 6 иргэнийг эсэн мэнд олжээ.
Ховд аймгийн Булган, Үенч, Баян-Өлгий аймгийн Булган суманд сураггүй болсон 3 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Мөн Завхан аймгийн Отгон, Архангай аймгийн Ихтамир, Говь-Алтай аймгийн Цогт, Булган аймгийн Бүрэгхангай, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Төв аймгийн Лүн, Говь-Алтай аймаг Есөнбулаг, Дундговь аймгийн Сайнцагаан сум болон Багануур дүүргийн 3-р хороо жоншны уурхайн баруун талд цасанд суусан 9, цасанд боогдсон 2 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Зам давааны нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан дуудлагын тоо нэмэгдэж байгаа тул иргэдийг онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг ОБЕГ анхааруулж байна.