...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•11-р сар 04

УИХ-ын гишүүн Ө.ШИЖИР: Боловсролын салбарын түрээсийн төлбөр 64.4 тэрбум болж нэмэгдлээ

УИХ-ын гишүүн Ө.ШИЖИР: Боловсролын салбарын түрээсийн төлбөр 64.4 тэрбум болж нэмэгдлээ

Ирэх оны улсын төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.ШИЖИР боловсролын салбарын бусдын байр сууцыг түрээсэлж байгаа зардал огцом өссөнтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ.

-2020 онд Боловсролын яамны бусдаас талбай түрээслэхэд 20 тэрбум зарцуулдаг байсан бол 2027 оны төсөв дээр энэ зардал 64.6 тэрбум болоод нэмэгдээд ороод ирсэн байна. Гэтэл Ерөнхий боловсролын сургуулийн барилга баригдаж, ашиглалтад орох дундаж хугацаа 4 жил болоод байна. Өмнө онуудад хэрэгжиж байгаад 2027 он руу шилжиж орж ирсэн төслүүдийн зөвхөн төсөвт өртөг нь гэхэд л 150 тэрбум төгрөг байна. Сургууль, цэцэрлэгийн барилгаа хугацаанд нь ашиглалтад оруулж чадахгүй байгаагаас болж танай салбар 150 тэрбум төгрөгийг зүгээр л агаарт цацаж байна Яагаад гэрт ойрхон сургууль гээд бусдаас өндөр үнээр талбай түрээслээд байгаа шалтгаан бол Засгийн газар нь хүүхэд төрөөд хоёр жилийн дараа цэцэрлэгт орно гэдгийг, 6 жилийн дараа сургуульд орно гэдгийг мартчихсан. Тэгээд гэнэт санаад оруулж ирэхээрээ баахан төсөв оруулж ирээд төсөвт өртгийг нь 4 дахин нэмэгдүүлдэг. Ийм байж таарахгүй.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!